Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2016-08-д/

МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр                    Дугаар 06                                         Улаанбаатар хот

                                                                   

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

          Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

       1.Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах” журмын 1.3 дахь заалтыг “Нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.2-т заасан тооны менежер, шадар туслагч, ухуулагчтай байна.” гэж, 3.1 дэх заалтын “ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд” гэснийг “ухуулагчийн” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

            2.Мөн журмын 1.5 дахь заалтыг хассугай.

 

 

                    ДАРГА                                 Ч.СОДНОМЦЭРЭН