A

A

A

Бүлэг: 1979

/Дорноговь аймгийн ЗД-ын 2018 оны А/106 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 02 сарын 24-ний өдөр ДугаарА/136 Улаанбаатар хот

Авто зам, авто зогсоол ашигласны

төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /б/, 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.5 дах заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 87 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр, төмөр замын буудлын авто зогсоолоор үйлчлүүлсний төлбөрийн хэмжээг хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Дорноговь аймгийн Автотээврийн төв /Б.Хүдэрболд/, Автотээврийн төвийн Замын-Үүд дэх салбар /А.Хатансайхан/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Түвшинтөр/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2006 оны 413 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН

ДОРНОГОВЬ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/106

Дорноговь аймаг

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/136 дугаартай "Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /К.Чимгээ /-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН