A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • Орон нутгийн замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай /Аймгийн ЗД-ын 2018 оны А/185 дугаар захирамжаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/Аймгийн ЗД-ын 2018 оны А/185 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дугаар А/96 Улаанбаатар хот

Орон нутгийн замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйл, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Орон нутгийн замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг 1 дүгээр, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан гаргах маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Б.Эрдэнэсүрэн/, Тээвэр, авто замын газар /А.Баяраа/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс /Э.Энхжаргал/-т даалгасугай.

Дөрөв. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 1999 оны 220 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ГАНХУЯГ