A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ГЭРЛЭХ, ГЭРЛЭХ НАСНЫ ДООД ХЯЗГААР БОЛОН ГЭРЛЭЛТИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1962 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Хэлэлцэн тохирогч улсууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу арьс үндэс, хүйс, хэл буюу шашин шүтлэгээр алагчилахгүй, хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээрээ хүндэтгэн, хөхиүлэн дэмжихийг хүсч,

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 16 дугаар зүйлд:

1. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, гарал үүсэл, шашин шүтлэгээр үл хязгаарлагдан гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэх үед, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдэлнэ.

2. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чөлөөтэй бүрэн харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрлэж болно гэж заасныг анхааралдаа авч,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1954 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 843 /IX/ тоот тогтоолдоо гэрлэлт болон гэр бүлтэй холбогдол бүхий зарим ёс заншил, хүчингүй болсон хууль болон дадал нь Нэгдсэн Үндэстний Байгуулагын дүрэм болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчимд харшилж байгааг санаж,

бүх улс түүний дотор одоогийн байдлаар өөрөө засан тогтноогүй буюу асрамжинд буй нутаг дэвсгэр, тусгаар тогтнолоо олж авах хүртэл тэднийг удирдаж байгаа буюу удирдах үүрэг бүхий улс нь хань ижлээ бүрэн эрх чөлөөтэй сонгох, хүүхдийн гэрлэлт болон охидын бэлгийн хөгжил гүйцэхээс өмнө гэрлүүлэх тухай аливаа гэрээг цуцлах шаардлагатай бол зохих шийтгэл бий болгох, иргэн болон гэрлэлтийг бүртгэх журам тогтоох зэргээр дээр дурдсан ёс заншил, хүчингүй болсон хууль болон дадлыг өөрчлөх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээ авах ёстойг нотлон,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

1. Хуульд заасны дагуу гэрлэлтийг эрх бүхий төлөөлөгчөөр бүртгүүлээгүй, гэрчийг байлцуулаагүй болон хоёр тал гэрлэлтийг чөлөөтэй, бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа өөрийн биеэр илэрхийлээгүй нөхцөлд ямар ч гэрлэлт хууль ёсны хэмээн тооцогдохгүй.

2. Эрх бүхий төлөөлөгч онцгой шалтгаантай гэж үзвэл аль нэг тал урьд өмнө эрх бүхий төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд, энэ зүйлийн 1 дэх хэсгийг үл харгалзан тэр тал заавал өөрийн биеэр байлцах албагүй.

2 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улс гэрлэх доод насыг хуулиар тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон насанд хүрээгүй этгээдтэй гэрлэх явдлыг хууль ёсны хэмээн тооцохгүй. Эрх бүхий байгууллага гэрлэгсдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, онцгой шалтгааныг харгалзан үзэж дээрх заалтыг хэрэгсэхгүй болгож болно.

3 дугаар зүйл

Эрх бүхий байгууллага бүх гэрлэлтийг албан ёсны бүртгэлд бүртгэнэ.

4 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн аль нэг байгууллагын гишүүн улс, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Конвенцид нэгдэн орохыг уриалсан бусад улс 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү Конвенцийг соёрхон баталбал зохино. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

5 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бүх улс түүнд нэгдэн ороход нээлттэй байна.

2. Нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэж орсонд тооцно.

6 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан тухай найм дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаас хойш 90 дэх хоног хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенц нь соёрхон батласан буюу нэгдэн орсон найм дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш Конвенцийг соёрхон батласан аливаа улсын хувьд соёрхон батласан батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш 90 дэх хоногт хүчин төгөлдөр болно.

7 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэл хийж, энэхүү Конвенцийг цуцлаж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенцид оролцогчдын тоо 8-аас цөөн болмогц Конвенц нь хүчингүй болно.

8 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч хоёр буюу түүнээс дээш улсын хооронд энэхүү Конвенцийг тайлбарлах болон хэрэглэх талаар маргаан гарч, түүнийг зөвшилцлийн замаар шийдвэрлэж чадаагүй бөгөөд талууд өөрөөр зохицуулахаар тохиролцоогүй бол уг маргааныг түүнд оролцогч бүх талын хүсэлтээр олон улсын шүүхэд шилжүүлнэ.

9 дүгээр зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн, түүнчлэн энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн байгууллагын гишүүн бус улсуудад дараахь зүйлийг мэдэгдэж байна:

(а) 4 дүгээр зүйлийн дагуу Конвенцид гарын үсэг зурсан болон батламж жуух бичиг хүлээн авсан тухай;

(b) 5 дугаар зүйлийн дагуу нэгдэн орох тухай батламж жуух бичиг хүлээн авсан тухай;

(c) 6 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон тухай;

(d) 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан тухай;

(e) 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Конвенц хүчингүй болсон тухай.

10 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийн хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгалагдана.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн улс, түүнчлэн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан тухайн байгууллагын гишүүн бус улсуудад энэхүү Конвенцийн баталгаатай хуулбарыг хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ГЭРЛЭХ, ГЭРЛЭХ НАСНЫ ДООД ХЯЗГААР БОЛОН ГЭРЛЭЛТИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1962 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр баталж, 1964 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр болсон*