- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад/
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2017 оны 04 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 9/10
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмыг 1 дүгээр, Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглох гудамж, зам, талбайг 2 дугаар, Нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламжид байрлуулах гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөрийг 3 дугаар, Гадна зар сурталчилгаанд тавигдах шаардлагыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд /-д даалгасугай.
ДАРГА Ц.САНДУЙ
Текст томруулах
A
A
A