A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 40

Төрийн ордон, Улаанбаатар хот

/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141дүгээр зүйлийн 141.1, 141.2, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

1/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:

-Сангийн сайд

/Энэ дэд заалтад Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

/Энэ дэд заалтад Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

-Эрүүл мэндийн сайд

/Энэ дэд заалтад Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2/Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:

Д.Дэмбэрэл -Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх

Ц.Цолмонгэрэл -Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч

Б.Мягмар -Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

3/Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:

Х.Ганбаатар -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал

Ц.Ганхүү -"Магда" ХХК-ийн ерөнхий захирал

Д.Чимэддагва -Макро эдийн засаг ба эрүүл мэнд төрийн бус байгууллагын тэргүүн

2.Эрүүл мэндийн сайдыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэлийг Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дэд даргаар томилсугай.

/Энэ заалтад Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы хугацаанд багтаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлэхийг Үндэсний зөвлөл /Н.Номтойбаяр/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 27

Төрийн ордон, Улаанбаатар хот

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг доор дурдсанаар баталсугай:

Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:

1/Сангийн сайд

2/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

3/Эрүүл мэндийн сайд

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:

1/Б.Алтанхуяг-Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга

2/Т.Баясгалан-Шинжлэх Ухааны Академийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

3/С.Эрдэнэбат-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч

Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:

1/Ж.Гэрэлмаа-Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

2/Ш.Зоригоо-Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч

3/Н.Одонгуа-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР