A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварын хэмжээг 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-т заасан хэмжээг "0" хувь байхаар, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "50" хувиар тус тус тогтоосугай.

2. Энэ тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН