A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Барилгын тухай хуулийн 32.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор баталсан "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ "2.1. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг тухайн барилга байгууламжийн инженерийн хангамжийн асуудлыг хариуцсан байгууллага болон зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчтэй хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулсны үндсэн дээр Барилгын тухай хуулийн 48.5.4-т заасан нэгдсэн дүгнэлтийг гаргасан байна."

2/ "2.2. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зааврын дагуу хөтөлж бүрдүүлсэн байна."

3/ "3.2. Барилга байгууламжид их засвар, шинэчлэлт хийсэн тохиолдолд энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулна."

4/ "4.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно."

2. Мөн дүрмийн 3.1.2-ын "1, 2 дахь" гэснийг "1 дэх" гэж, 3.3 дахь заалтын "3 дахь" гэснийг "2 дахь" гэж, 4.1.7-ийн "11.1.1-11.1.6-д" гэснийг "11 дүгээр зүйлд" гэж, 4.3 дахь заалтын "Комиссын нарийн бичгийн дарга" гэснийг "Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран" гэж, 4.7.3-ын "буцаах санал гаргана." гэснийг "буцаана." гэж тус тус өөрчилсүгэй.

3. Мөн дүрмийн 1.1 дэх заалтын "бүх төрлийн" гэснийг хасаж, 4.10, 4.11, 4.13, 5.1 дэх заалт болон дүрмийн 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор баталсан "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 1 дүгээр хавсралтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

1. Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

Комиссын дарга: -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга;

-Аймгийн Засаг даргын орлогч.

Нарийн бичгийн дарга: -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл;

-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөлөл.

Гишүүд: -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл;

-Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл;

-Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл;

-Аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл;

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

-Захиалагчийн төлөөлөл;

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (шаардлагатай тохиолдолд);

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

2. Онцгой төвөгшил (Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан)-тэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

Комиссын дарга -Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын дарга

Нарийн бичгийн дарга -Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын мэргэжилтэн

Гишүүд: -Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;

-Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл;

-Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл;

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга;

-Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл;

-Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (шаардлагатай тохиолдолд);

-Захиалагч байгууллагын төлөөлөл;

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл.

3. Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн:

Комиссын дарга: -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл;

-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөлөл.

Нарийн бичгийн дарга -Захиалагчийн төлөөлөл

Гишүүд: -Зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид);

-Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (тохиролцсоноор);

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл (шаардлагатай тохиолдолд);

-Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл;

-Холбогдох инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл;

-Ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл;

-Архивын байгууллагын төлөөлөл."

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР