Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох/

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

 

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр                      Дугаар А/52/А/148/А/123                   Улаанбаатар хот

                                                                                              

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга /хурандаа Ц.Хүрэлбаатар/, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /О.Цэенрэгзэн/, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа П.Оростогоо/ нарт тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын даргын хамтарсан 2000 оны 272, 326, 344 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА

 

 

           Б.ХУРЦ

      Б.АСРАЛТ

          Ө.ЭНХТӨР