A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 52

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг, 361дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн нийт авлага, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд дүгнэлт хийж, цаашид авлага, өр төлбөрийг бууруулах талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2/Засгийн газрын он дамжих үнэт цаасны хэмжээг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээс хэтрүүлэхгүйгээр зориулалтын дагуу зарцуулах.

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/-т даалгасугай.

1/Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгийн дүн нэмэгдсэн шалтгааныг тодруулж, хөрөнгийн ангилал бүрээр тайлагнах;

2/Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны болон урт хугацаат өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэн шалтгааныг тодруулж, тайлагнах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд, уг тогтоолын хэрэгжилтийн явцыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төсвийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/ нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД