A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 54

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Халтмаагийн Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутад байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД