Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 43 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэмэлт өөрчлөлтийг 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталж, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон*



Хүүхдийн эрхийн тухай конвенцид оролцогч улсуудын бага хурал нь,
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хянахад Хүүхдийн эрхийн хорооны ач холбогдол, түүний гишүүдийн үнэтэй хувь нэмэртэй болохыг оролцогч улсууд хүлээн зөвшөөрч,
Хүүхдийн эрхийн тухай конвенц нь одоогоор оролцогч 181 улстай бөгөөд оролцогч улсууд өгсөн амлалтаа бийлүүлэхтэй холбогдсон хүний эрхийн салбар дахь эрх зүйн баримт бичгүүд дотроос хамгийн олон оролцогчтой болохыг тэмдэглэж,
Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1995 оны эцэс гэхэд бүх нийтээр соёрхон батлах зорилго тавьж, бүх нийтээр мэдэгдсэнийг анхааралдаа авч,
Хорооны шинжээчид ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх боломжтойг мөн анхааралдаа авч,
энэхүү нэмэлт өөрчлөлт нь хорооны ажлын үр дүнг дээшдүүлэх зорилгоор түүний ажлын аргачлалын ач холбогдлыг дээшлүүлэхтэй цуг дагалдахыг санаж,
1. Хүүхдийн эрхий тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “арав” гэсэн үгийг “арван найм” болгон батлахаар шийдэж,
2. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг конвенцийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулганаар өргөн барихаар шийдэж,
3. Ерөнхий Ассамблейн энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайшааснаар болон оролцогч улсуудын гуравны хоёрын хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болохыг санаж,
4. Хүүхдийн эрхийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ажлынхаа аргачлалыг сайжруулах арга замыг авч хэлэлцэхийг нь уриалж байна.