A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Улаанбаатар хотын усны үйлчилгээний суурь хураамж батлах тухай

2017 оны 06 сарын 30-ны өдөр

Дугаар 91

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан суурь хураамжийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 23 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ