A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УУХҮС-ын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/УУХҮС-ын 2018 оны А/28 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН

САЙДЫН ТУШААЛ

2017 оны 06 сарын 29-ний өдөр

Дугаар А/129

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас"-ыг гуравдугаар хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний талбайн нэгтгэл"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний нийт нэгтгэл"-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү тушаал болон "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.