A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 07 дугаар сарын 06 өдөр 

Улаанбаатар хот

Дугаар 50

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-д доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1.Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-д доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1.Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-д доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/Хоёрын 9 дэх заалт:

"9.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална."

2."Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ын дараахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/Нэгийн 1 дэх заалт:

"1.Төрийн ордны Их танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний дэргэд баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.

Их танхимын тайзны баруун гар талд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны зүүн гар талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна."

2/Хоёрын 7 дахь заалт:

"7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж, журмын Нэгийн 1 дэх заалтад заасан ширээний ард зогсоно. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч ийнхүү хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ."

3."Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ын Нэгийн 2 дахь заалтын "Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн" гэснийг "Их танхимын тайзны" гэж, Нэгийн 4 дэх заалтын "Төрийн ордон цогцолборын өмнө, тусгай зассан талбайд" гэснийг "Их танхимд" гэж, Хоёрын 11 дэх заалтын "16 дахь" гэснийг "9 дэх" гэж, Хоёрын 12 дахь заалтын "Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө" гэснийг "Их танхимын тайзнаа" гэж, Хоёрын 13 дахь заалтын "ширээндээ залармагц" гэснийг "Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц" гэж, Хоёрын 18 дахь заалтын дугаарыг "16" гэж тус тус өөрчилсүгэй.

4."Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ын Хоёрын 8 дахь заалтын "Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд," гэснийг хассугай.

5."Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ын Хоёрын 16, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.