A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай /БОАЖС, НЗДБУБХЗахирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, НЗДБУБХЗахирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619 тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А04/-А/19

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Т.Бүдээхүү/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/ болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан А/434,А/989 дүгээр тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД