A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТОГТООХ ТУХАЙ /ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТОГТООХ ТУХАЙ

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/161

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2. Уг тушаал батлагдсантай холбогдуулан "Үйлчилгээний хөлс тогтоох тухай" Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/, Ашигт малтмал, газрын тосны газар /Б.Баатарцогт/ нарт үүрэг болгосугай.

САЙД Ц.ДАШДОРЖ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/308

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Зөвшөөрлийн тухай 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн "Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журам батлах тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 2017 онц 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсон тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар "Үйлчилгээний хөлс тогтоох тухай" захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болсонд тооцсугай.

3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Г.Батбаяр/-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Баасанпүрэв/-т даалгасугай.

САЙД Ж.ГАНБААТАР