A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 155 ДУГААР КОНВЕНЦ

1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1981 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан жаран долоодугаар чуулганаараа,

Чуулганы хэлэлцэх хэргийн зургаа дахь асуудал болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, болон үйлдвэрлэлийн орчны тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж,

эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрээр батлан гаргахаар тогтож,

нэг мянга есөн зуун наян нэгэн оны долдугаар сарын хорин хоёрны энэ өдөр дараахь Конвенцийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1981 оны Конвенц хэмээн нэрлэхээр тохиролцож батлав:

I ХЭСЭГ

ХАМРАХ ХҮРЭЭ, ТОДОРХОЙЛОЛТ

1 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенц нь эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарт хамаарна.

2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс холбогдох ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх байгууллагатай аль болох шуурхай зөвлөлдсөний дараа, Конвенцийн үйлчлэх хүрээнээс эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой салбар, тухайлбал онцгой хүндрэл бий болсон далайн тээвэр буюу загас агнуурын салбарыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хасч болно.

3. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлд заасан ёсоор хүргүүлсэн Конвенцийн хэрэгжилтийн тухай анхны тайландаа энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Конвенцийн үйлчлэх хүрээнээс хасч болох аливаа салбарыг жагсааж, ийнхүү хасах шалтгаан болон хасагдах салбарын ажилчдыг хамгаалах үүднээс авсан тохиромжтой арга хэмжээг зааж, Конвенцийн үйлчлэх хүрээг өргөжүүлсэн аливаа ахицын тухай дараагийн тайландаа тусгана.

2 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг үйлчлэх хүрээнд нь хамаарах эдийн засгийн салбарт ажиллах бүх ажилчдын хувьд хэрэглэнэ.

2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс холбогдох ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх байгууллагатай аль болох шуурхай зөвлөлдсөний дараа, Конвенцийн үйлчлэх хүрээнээс тодорхой бэрхшээл учирч буй ажилчдын хязгаарлагдмал тооны бүлгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хасч болно.

3. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлд заасан ёсоор хүргүүлсэн Конвенцийн хэрэгжилтийн тухай анхны тайландаа энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хасч болох аливаа ажилчдын хязгаарлагдмал тооны бүлгийг жагсааж, ийнхүү хасах шалтгааныг зааж, Конвенцийн үйлчлэх хүрээг өргөжүүлсэн аливаа ахицын тухай дараагийн тайландаа тусгана.

3 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн зорилгоор:

(а) “эдийн засгийн үйл ажиллагааны салбар” гэсэн нэр томъёо нь ажилчид хөдөлмөр эрхэлж байгаа бүх салбар, түүний дотор төрийн албыг багтаан хэлнэ;

(b) “ажилчид” гэсэн нэр томъёо нь хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн, түүний дотор төрийн албан хаагчдыг хэлнэ;

(c) “ажлын байр” гэсэн нэр томъёо нь ажил үүргийн дагуу байх буюу очих ёстой бөгөөд ажил олгогчийн шууд буюу шууд бус хяналтад байх бүх байрыг хэлнэ;

(d) “журам” гэсэн нэр томъёо нь эрх бүхий байгууллага буюу байгууллагуудаас хуулийн хүчин чадал олгосон бүхий л заалтыг хэлнэ;

(e) “эрүүл мэнд” гэсэн нэр томъёог хөдөлмөртэй холбоотойгоор зөвхөн өвчин, эмгэггүй байдлаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шууд холбоотой, эрүүл мэндэд нөлөөлөх биеийн болон сэтгэцийн хүчин зүйлийг хэлнэ.

II ХЭСЭГ

ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ЗАРЧМУУД

4 дүгээр зүйл

1. Гишүүн улс үндэсний нөхцөл, дадалд нийцүүлэн ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх томоохон байгууллагатай зөвшилцөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, үе үе хянан үзнэ.

2. Энэхүү бодлогын зорилго нь ажил үүргээс үүдэн, түүнтэй холбоотойгоор болон түүнийг гүйцэтгэх явцад тохиолдох осол болон эрүүл мэндэд учруулах хохирлоос үйлдвэрлэлийн орчны улмаас үүсэх эрсдлийг боломжийн хэрээр багасгах замаар урьдчилан сэргийлэх юм.

5 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг боловсруулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчинд нөлөөлөх дараахь үндсэн үйл ажиллагааг анхааран үзнэ:

(а) ажлын материаллаг бүрэлдэхүүн хэсгийг (ажлын байр, үйлдвэрлэлийн орчин, багаж хэрэгсэл, машин механизм болон тоног төхөөрөмж, хими, физик болон биологийн бодис, хүчин зүйл, ажлын үйл ажиллагааны явц) зохион бүтээх, турших, сонгох, орлуулах, угсрах, байршуулах, ашиглах, засвар үйлчилгээ хийх;

(b) ажлын материаллаг бүрэлдэхүүн хэсэг болон ажил гүйцэтгэгч, хянагч хоорондын холбоо, машин механизм, тоног төхөөрөмж, ажлын цаг, зохион байгуулалт, ажлын үйл ажиллагааны явцыг ажилчдын бие, сэтгэцийн байдалд тохируулах;

(c) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих түвшинд хүрэхийн тулд холбогдох хүмүүсийг аливаа чадвараар нь сургах, түүний дотор шаардлага бүхий цаашдын сургалтад хамруулах, мэргэшүүлэх болон урамшуулах;

(d) ажлын хэсэг, үйлдвэрийн газар, үндэсний түвшин болон үндэсний түвшин хүртэлх зохих харилцах, хамтран ажиллах;

(e) энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогод нийцүүлэн авч хэрэгжүүлсэн зөв ажиллагааны улмаас сахилгын арга хэмжээ авахаас ажилчид болон тэдгээрийн төлөөлөгчдийг хамгаалах.

6 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг боловсруулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны талаар төрийн байгууллага, ажил олгогч, ажилчид, түүнчлэн бусдын холбогдох үүрэг, хариуцлагыг заана. Чингэхдээ ийм төрлийн хариуцлагын шинж болон үндэсний нөхцөл, дадлыг анхааралдаа авна.

7 дугаар зүйл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны нөхцөл байдлыг ерөнхий болон тодорхой хүрээнд зохих хугацаанд хянан үзэж, гол асуудлыг илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх үр нөлөөтэй аргыг боловсруулах, нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үр дүнг үнэлнэ.

III ХЭСЭГ

ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

8 дугаар зүйл

Гишүүн улс бүр хууль тогтоомж, журам болон үндэсний нөхцөл, дадалд нийцсэн бусад аргаар холбогдох ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх байгууллагатай зөвшилцөн энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлийн заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авна.

9 дүгээр зүйл

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны талаархи хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хяналтын зохистой, зөв тогтолцоогоор хангана.

2. Хууль тогтоомж, журмыг зөрчсөн тохиолдолд хэрэгжилтийн тогтолцооны дагуу зохих шийтгэл оногдуулна.

10 дугаар зүйл

Ажил олгогч, ажилчдад хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхэд туслах үүднээс чиг баримжаа өгөх арга хэмжээ авна.

11 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс эрх бүхий байгууллага, байгууллагууд нь дараахь үүргийг дэвшилтэйгээр гүйцэтгэх арга хэмжээ авна:

(а) эрсдлийн шинж, хэмжээ тийнхүү шаардсан тохиолдолд үйлдвэрийн газрын төслийг гаргах, түүнийг барих, төлөвлөх, ашиглалтад оруулах, түүний үйл ажиллагаанд нөлөөлөх гол өөрчлөлт болон зориулалтыг өөрчлөх асуудлыг зохицуулсан нөхцөл болон ажилд хэрэглэх техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг тодорхойлох, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг мөрдөх;

(b) хориглосон, хязгаарласан, эсхүл эрх бүхий байгууллага, байгууллагуудын зөвшөөрөл, хяналттайгаар явуулах ажлын үйл ажиллагааны явц, бодис, хүчин зүйлийг тодорхойлох, зарим зүйлийг зэрэг ашигласнаас эрүүл мэндэд учрах аюулыг анхааралдаа авах;

(c) ажил олгогч, зохих тохиолдолд даатгалын байгууллага болон шууд холбогдох бусад этгээдэд үйлдвэрлэлд гарсан осол, мэргэжлийн өвчний тухай мэдэгдэх журам тогтоон мөрдөх, үйлдвэрлэлд гарсан осол, мэргэжлийн өвчний тухай жил тутмын мэдээ гаргах;

(d) ажлын явц болон түүнтэй холбоотойгоор гарсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчин, эрүүл мэндэд учирсан бусад хохирол хүнд нөхцөл байдал үүсэхэд нөлөөлж буй тохиолдолд энэ талаар судалгаа явуулах;

(e) энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогын дагуу авсан арга хэмжээ, үйлдвэрлэлд гарсан осол, мэргэжлийн өвчин, ажлын явцад болон түүнтэй холбоотойгоор үүссэн эрүүл мэндийн бусад хохирлын тухай мэдээллийг жил тутам нийтлэх;

(f) үндэсний нөхцөл, боломжийг анхааралдаа аван ажилчдын эрүүл мэндэд эрсдэл бүхий хими, физик болон биологийн хүчин зүйлийг шинжлэх тогтолцоог нэвтрүүлэх буюу өргөтгөх.

12 дугаар зүйл

Үйлдвэрлэлийн зориулалтаар машин механизм, тоног төхөөрөмж болон бодисыг зохион бүтээх, үйлдвэрлэх, импортлох, нийлүүлэх, тээвэрлэх хүмүүст үндэсний хууль тогтоомж, дадалд нийцүүлэн дараахь зүйлийг хангах үүднээс арга хэмжээ авна:

(а) машин механизм, тоног төхөөрөмж, бодис нь тэдгээрийг зохих журмын дагуу ашигласан тохиолдолд аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүй гэдэгт итгэсэн байх;

(b) машин механизм, тоног төхөөрөмжийг зөв угсрах, ажиллуулах, бодистой зөв харьцах, машин механизм, тоног төхөөрөмжийн эрсдэл, химийн бодис, физик, биологийн хүчин зүйл болон бүтээгдэхүүний хортой шинжийн талаар мэдээлэл, түүнчлэн мэдэгдэж буй эрсдэлээс сэргийлэх талаар зааварчилгаа өгөх;

(c) энэ зүйлийн (а), (b) дэд хэсгийг хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил хийх, шинжлэх ухаан, техникийн мэдлэгээ дээшлүүлэх.

13 дугаар зүйл

Амь нас, эрүүл мэндэд шууд болон онц аюул учруулахуйц байдал бүрдсэн хэмээн үзсэн нөхцөлд ажлаа зогсоосон ажилчныг хууль бус үр дагавраас үндэсний нөхцөл, дадлын дагуу хамгаална.

14 дүгээр зүйл

Бүх ажилчны мэргэжлийн бэлтгэлийг хангах үүднээс боловсрол, сургалтын бүх шатанд, түүний дотор техник, анагаах ухаан, мэргэжлийн боловсролын дээд сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлыг оруулахыг үндэсний нөхцөл, дадалд нийцүүлэх замаар дэмжих арга хэмжээ авна.

15 дугаар зүйл

1. Гишүүн улс бүр 4 дүгээр зүйлд дурдсан бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг харилцан уялдуулах үүднээс ажил олгогч, ажилчдын төлөөлөх томоохон болон зохих бусад байгууллагатай аль болох шуурхай зөвшилцсөний дараа үндэсний нөхцөл, практикт нийцсэн энэхүү Конвенцийн II, III хэсгийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулахад шаардлага бүхий арга хэмжээг авна.

2. Эдгээр арга хэмжээ нь нөхцөл байдал тийнхүү шаардсан, түүнчлэн үндэсний нөхцөл, дадлын дагуу боломжтой тохиолдолд төв байгууллагыг үүсгэн байгуулахыг багтаана.

IV ХЭСЭГ

БАЙГУУЛЛАГЫН ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

16 дугаар зүйл

1. Ажил олгогч хяналтад нь буй ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмж болон ажлын үйл ажиллагааны аюулгүй байдал буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана.

2. Ажил олгогч хяналтад нь буй хими, биологи, физикийн бодис, хүчин зүйлсийг хамгаалалтын зохих арга хэмжээ авсан нөхцөлд эрүүл мэндэд эрсдэлгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана.

3. Ажил олгогч осол болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлээс хэрэгжихүйц хэмжээнд урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай тохиолдолд зохих хамгаалалтын хувцас, хэрэгслэлийг тавьж олгоно.

17 дугаар зүйл

Нэг ажлын байранд үйл ажиллагаа зэрэг явуулж байгаа хоёр буюу түүнээс дээш байгууллага энэхүү Конвенцийн шаардлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

18 дугаар зүйл

Ажил олгогч онцгой байдал, ослын үед шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авч, түүний дотор эмнэлгийн анхны тусламж үзүүлнэ.

19 дүгээр зүйл

Байгууллагын түвшинд доорхи арга хэмжээг авна:

(а) ажилчид ажил гүйцэтгэх явцад ажил олгогчийг хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь хамтран ажиллана.

(b) байгууллага дахь ажилчдын төлөөлөгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт ажил олгогчтой хамтран ажиллана.

(c) байгууллага дахь ажилчдын төлөөлөгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар ажил олгогчоос хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай зохих мэдээлэл авч, худалдааны нууцыг задлахгүй болзолтойгоор ийм мэдээллийн талаар төлөөлөх байгууллагатай зөвлөлдөж болно.

(d) ажилчид, байгууллага дахь тэдний төлөөлөгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зохих ёсоор бэлтгэгдэнэ.

(e) ажилчид, тэднийг төлөөлөгчид болон тухайн тохиолдолд байгууллага дахь төлөөлөх байгууллага үндэсний хууль тогтоомж, дадлын дагуу өөрсдийн ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүхий л асуудлыг авч хэлэлцэх болон ажил олгогчоос энэ талаар зөвлөгөө авах эрхтэй. Энэ зорилгоор харилцан тохирсны дагуу гадны байгууллагаас техникийн зөвлөх урьж болно.

(f) ажилчин түүний амь нас, эрүүл мэндэд шууд болон онц аюул учруулахуйц нөхцөл бүрдсэн хэмээн үндэслэлтэйгээр үзсэн аливаа байдлын тухай шууд харьяалах даргадаа мэдэгдэнэ. Ажил олгогч амь нас, эрүүл мэндэд шууд болон онц аюул учруулахуйц нөхцөлийг арилгах үүднээс шаардлагатай арга хэмжээг аваагүй бөгөөд тус нөхцөл үргэлжилсээр байгаа тохиолдолд ажилчдаас ажлаа үргэлжлүүлэхийг шаардах эрхгүй.

20 дугаар зүйл

Удирдлага, ажилчид болон/эсхүл байгууллага дахь тэдний төлөөлөгчид хоорондын хамтын ажиллагаа нь энэхүү Конвенцийн 16-аас 19 дүгээр зүйлийн дагуу авсан зохион байгуулалтын болон бусад арга хэмжээний үндсэн хэсэг болно.

21 дүгээр зүйл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээтэй холбогдох аливаа зардлыг ажилчид хариуцахгүй.

V ХЭСЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

22 дугаар зүйл

Энэхүү Конвенц олон улсын хөдөлмөрийн аливаа конвенц, эсхүл зөвлөмжийг хянан өөрчлөхгүй.

23 дугаар зүйл

Энэхүү Конвенцийг соёрхон батласан батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр илгээнэ.

24 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан батламж жуух бичгээ Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсуудын хооронд үйлчилнэ.

2. Энэхүү Конвенц Ерөнхий захирал гишүүн хоёр улсын соёрхон батласан батламж жуух бичгийг бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно.

3. Түүнээс хойш энэхүү Конвенц аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа тус тус хүчин төгөлдөр болно.

25 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа Конвенцийг цуцлах тухай хүсэлтээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээн бүртгүүлснээр Конвенцийг цуцалж болно. Цуцлалт тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс өмнөх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор энэхүү зүйлд заасан Конвенцийг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд уг Конвенцийг дагаж мөрдөх бөгөөд цаашид энэхүү зүйлд тодорхойлсон журмын дагуу арван жил дуусах бүр тус Конвенцийг цуцлах эрхтэй байна.

26 дугаар зүйл

1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсаас хүлээн авсан соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын бүртгэлийн тухай гишүүн улс бүрт мэдэгдэнэ.

2. Ерөнхий захирал хоёр дахь улс соёрхон батласныг бүртгэсэн тухайгаа Байгууллагын гишүүн улсуудад мэдэгдэхдээ энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох огноог сануулна.

27 дугаар зүйл

Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал өмнөх зүйлүүдэд заасан журмаар бүртгэсэн соёрхон батласан батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүрэн мэдээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр илгээнэ.

28 дугаар зүйл

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай хэмээн үзэх бүртээ энэхүү Конвенцийн хэрэгжилтийн талаар Ерөнхий бага хуралд илтгэн, улмаар бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянаж өөрчлөх асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэхээр оруулах тухай шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянан өөрчилсөн шинэ Конвенцийг Бага хурлаар баталж, тэрхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол:

(а) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болох тохиолдолд аливаа гишүүн улсын хувьд түүнийг соёрхон баталмагц энэхүү Конвенц нь дээрх 25 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан нэн даруй ipso jure хүчингүй болно;

(b) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү Конвенцийг гишүүн улсууд соёрхон батлахыг зогсооно.

2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан бөгөөд хянан өөрчилсөн шинэ Конвенцийг соёрхон батлаагүй гишүүн улсын тухайд аливаа тохиолдолд хэлбэр, агуулгын хувьд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

30 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 155 ДУГААР КОНВЕНЦ

1981 оны 6 дугаар сарын 22-нд баталж, 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон•