A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр                                      Дугаар 90                                    Мөрөн      

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, архидан согтуурахтай тэмцэх зорилгоор ”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар  баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 2. Журам  батлагдсантай холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө  олгосон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа журмын нэг дэх хэсгийг  баримталж, шинээр олгохдоо журмыг хэрэгжүүлж  худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон цэгийн тоо нормативт нийцүүлэх арга хэмжээг авч, цагийн хуваарийг өвөл, зуны   байдлаар   тогтоон  мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Эрдэнэбаатар/- т даалгасугай.

3. Cогтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа  явуулсан  тухайн жилийн борлуулалтын орлогын нэгээс доошгүй хувийг  архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахад зориулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчидэд уриалсугай.

4. Журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж хариуцлага тооцон ажиллахыг aймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга /Г.Гандэлгэр/-д Мэргэжлийн Хяналтын газрын дарга /Ж.Даваахүү/-д, Цагдаагийн газрын дарга /Н.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

 5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2009 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн “Журам батлах тухай”  36 дугаар тогтоол, 2008 оны “Уриалга дэмжих тухай” 26 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

                              ДАРГА                                             Т. БОЛДБААТАР