A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 176

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюутны хөгжлийн зээлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Оюутны хөгжлийн зээлийн санг зээлийн эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөр төсөвт ачаалал үүсгэхгүйгээр бие даан хөгжүүлэх, оюутны хөгжлийн зээлийг оюутнуудад эрсдэл багатай, хүртээмжтэй олгох санхүүгийн боломж, арга замыг бий болгох чиглэлээр санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Боловсролын зээлийн сан" байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "... , "Оюутны хөгжлийн зээлийн журам"-ыг 3 дугаар хавсралт" гэсэн хэсэг болон мөн тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.ЧУЛУУНБААТАР