A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 221

Улаанбаатар хот

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Цахиагийн Элбэгдоржид 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн насан туршид нь олгох Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт үүрэг болгосугай.

2. Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байлгаж, орон тооны жолооч бүхий суудлын автомашин болон холбооны үйлчилгээгээр хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт даалгасугай.

3. Ц.Элбэгдоржид Төрийн ордонд ажил-уулзалтын өрөө гарган өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН