Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 37-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 234

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-д хавсралтад заасан нэмэлт оруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ж.ЭРДЭНЭБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд                                  Ц.ДАШДОРЖ