A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2015 оны А/181, А/218-д/ - /ХНХС, ХЗДХС-ЫН 2019 ОНЫ А/46,А/09 ДҮГЭЭР ХАМТАРСАН ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 9 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/142, А-222

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/181, А/218 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам"-ын зарим хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 1.3 дахь хэсгийг "Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр аймаг тус бүрт нэг, нийслэл хотод 2 хүртэлх шалгалтын төвийг байгуулна.";

2/ 1.4 дэх хэсгийг "Шалгалтын төвийг аймагт Төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг түшиглэн байгуулна.";

3/ 1.5 дахь хэсгийг "Аймагт жолоодох эрхийн шалгалтын төвийг энэ журамд заасан шаардлага, холбогдох стандартыг хангасан төрийн бус байгууллага байгуулж болно.";

4/ 2.1 дэх хэсгийг "Шалгалтын төв нь холбогдох стандартын шаардлага хангасан бүртгэл, мэдээллийн нэгдсэн төв, онолын шалгалтын танхим болон жолоодлогын дадлагын шалгалтын өөрийн эзэмшлийн талбайтай байна.";

5/ 2.2.4 дэх хэсгийг "Шалгалтад тэнцсэн иргэдийн дүн мэдээг цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгж болон жолооны сургалтын байгууллагад мэдээллийн цахим сүлжээгээр буюу шаардлагатай тохиолдолд баталгаажуулсан хуудсаар хүргэх.";

2. Журамд дор дурдсан агуулгатай хэсгийг нэмсүгэй.

1/ 1.6.Төрийн бус байгууллага нь жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Агентлаг" гэх/-д гаргана.;

2/ 1.7.Агентлаг нь ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг судалж, дүгнэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "Яам" гэх/-д хүргүүлнэ;

3/ 1.8.Яам нь ирүүлсэн дүгнэлтийг хянан үзэж, шийдвэрлэх ба агентлагаас жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана;

3. Журмын зарим хэсэг, заалтад дор дурдсан нэмэлт оруулсугай.

1/ 4.2.7 дахь хэсэгт "... талбайтай байх" гэсний өмнө "зам" гэж;

2/ 6.1 дэх заалтад "... жолоочийн бүртгэл мэдээллийн сан.." гэсний дараа "Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв" гэж;

4. Журмын зарим хэсгээс дор дурдсан хэсгийг хассугай.

1/ 5.1 дэх хэсгээс "түрээсийн эсхүл" гэснийг;

5. Журмын зарим хэсэг, заалтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/ 5.6.3 дахь хэсгийн "7500" гэснийг "5000" гэж;

2/ 6.3 дахь хэсгийн "... Шалгалтын төв" гэснийг "... тухайн жолооны сургалтын байгууллага" гэж;

3/ "2.4.5" гэснийг "2.2.5" гэж.

6. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т тус тус даалгасугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ