A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

 

ТӨСВИЙН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Барилгын тухай хууль-ийн 6.1.2 дахь заалт,Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1.Усны цооног өрөмдөх ажлын төсвийн жишиг норм/БНбд 81-12-02/-г хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан БНбд IV-2-89-ийн хавсралт “Цооног” (эмхэтгэл №4) нормыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

САЙД Б.ЖИГЖИД

 

 

 

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1953 дугаарт бүртгэв