A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ, ТОХИРУУЛГА, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ТӨСВИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 5 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ, ТОХИРУУЛГА, ЗҮГШРҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ТӨСВИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1. "Тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийг нөөцийн аргаар зохиох аргачилсан зөвлөмж" /УББ 81-02-03/-ийг 1 дүгээр хавсралтаар, "Цахилгаан техникийн тоноглол, хэрэгсэл, хэмжин шалгах багаж, автоматикийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм" /БНбд 81-85-03/-ыг 2 дугаар хавсралтаар, "Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм" /БНбд 81-86-03/-ыг 3 дугаар хавсралтаар, "Усан хангамж, ариутгах татуургын байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм" /БНбд 81-87-03/-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай./БХБС-ын 2016 оны 75 дугаар тушаалаар 2, 3, 4 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон./

2. Аргачилсан зөвлөмж, тохирууулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн нормыг мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Үнэлгээний итгэлцүүр батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 1998 оны 207 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025 дугаарт бүртгэв