A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал хамгаалах БНбд 31-14-07
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичиг "Ургамал хамгаалах химийн бодис болон хуурай эрдэс бордооны агуулах" БНбд 31-14-07-ийг хавсралтаар баталж, 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан строительные норм и правила" Склады сухих миниральных удобрений и химических средств зациты растений" СНиП II-108-78-г хүчингүй болсонд тооцсугай.

3. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.

САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2788 дугаарт бүртгэв