A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 281

Улаанбаатар хот

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 12.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 142, 368 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 2, 153, 201 дүгээр тогтоол, Засгийн газрын 2021 оны 318 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 101 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 246 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 126, 141, 407 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.БЯМБАЦОГТ