A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧИЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛ

1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Энэхүү Протоколд оролцогч улсууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэ болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхтэйд итгэдгээ дахин нотолсныг тэмдэглэж;

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр нэр төр, эрхийн хувьд тэгш, эрх чөлөөтэй төрдөг бөгөөд тус тунхаглалд заасан бүхий л эрх чөлөөг хүн бүр аливаа ялгаваргүйгээр, тухайлбал хүйсээр ялгаварлалгүйгээр эдлэх ёстой хэмээн тунхагласныг тэмдэглэж;

хүйсээр алагчилахыг хориглосон хүний эрхийн тухай олон улсын пактууд болон олон улсын бусад баримт бичгийг харгалзан үзэж;

түүнчлэн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид оролцогч улсууд эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг буруушаан, эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгахад чиглэсэн бодлогыг зохистой бүхий л аргаар нэн даруй явуулахаар тохиролцсныг мөн харгалзан үзэж;

хүний эрх, үндсэн эрх чөлөөгөөр эмэгтэйчүүдийг бүрэн тэгш хангах, эдгээр эрх чөлөөг зөрчихгүй байх талаар үр нөлөөтөй арга хэмжээ авах шийдвэр төгс байгаагаа нотлож;

дараахь зүйлийг тохиролцов:

1 дүгээр зүйл

Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах хороо (цаашид "Хороо" гэж нэрлэнэ) 2 дугаар зүйлийн дагуу мэдээллийг хүлээн авч, хэлэлцэх бүрэн эрхтэйг энэхүү Протоколд оролцогч улс (цаашид "оролцогч улс" гэж нэрлэнэ) хүлээн зөвшөөрнө.

2 дугаар зүйл

Оролцогч улс Конвенцид заасан аливаа эрхийг зөрчсөний улмаас хохирсон тухай аливаа мэдээллийг оролцогч улсын хуулинд захирагдах этгээд, бүлэг этгээд буюу тэдгээрийн нэрийн өмнөөс өгч болно. Хэрэв мэдээллийг нэг буюу бүлэг этгээдийн нэрийн өмнөөс өгөх бол ийнхүү мэдээлэл өгч буй этгээд нь зөвшөөрөлгүйгээр тэднийг төлөөлөх болсноо нотлохоос бусад тохиолдолд тэдний зөвшөөрснөөр уг мэдээллийг өгнө.

3 дугаар зүйл

Мэдээллийг бичгээр гаргах бөгөөд нэргүй мэдээлэл өгч болохгүй. Энэхүү Протоколд нэгдэн ороогүй Конвенцид оролцогч улстай холбоотой мэдээллийг Хороо хүлээн авахгүй.

4 дүгээр зүйл

1. Эрх зүйн хамгаалалтын аргыг ашиглах нь шалтгаангүйгээр удааширсан буюу санасан үр дүнд хүрээгүйн улмаас болон бусад тохиолдолд дотоодын эрх зүйн бололцоотой бүхий л хамгаалалтын аргыг ашигласан тухай мэдэгдэхээс өмнө Хороо мэдээллийг хэлэлцэхгүй.

2. Дараахь тохиолдолд Хороо мэдээллийг хэлэлцэх боломжгүйд тооцно:

а) уг асуудлыг Хороо хянан хэлэлцсэн буюу хянан хэлэлцэж байгаа, эсхүл олон улсын магадлах буюу зохицуулах өөр журмын дагуу хянан үзэж байгаа бол;

b) мэдээлэл Конвенцийн заалтад нийцэхгүй байгаа бол;

c) мэдээлэл үндэслэлгүй буюу үндэслэл нь хангалтгүй байвал;

d) мэдээлэл нь мэдээлэл өгөх эрхийг урвуулан ашигласан бол;

е) мэдээлэлд дурдсан баримт холбогдох оролцогч улсын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болохоос өмнө тохиолдсон буюу дурдсан хугацаанаас хойш гараагүй бол.

5 дугаар зүйл

1. Хороо мэдээллийг хүлээн авсны дараа ямар ч үед болон түүний талаар зарчмын шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох оролцогч улсад хандаж, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй хохирогч буюу хохирогчдод барагдашгүй хохирол учруулахгүй байх үүднээс тухайн оролцогч улсаас зайлшгүй шаардлагатай түр арга хэмжээ авахыг хүсч болно.

2. Хэрэв хороо энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд багтах эрхээ эдлэж байгаа тохиолдолд энэ нь мэдээллийг хүлээн авч болох эсэх буюу түүний талаар зарчмын шийдвэр гаргасан хэрэг биш болно.

6 дугаар зүйл

1. Хороо оролцогч холбогдох улсыг нэрлэхгүйгээр мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж үзэх бөгөөд мэдээлэгч этгээд өөрийн нэр буюу бусад нэрсийг оролцогч энэхүү улсад мэдэгдэхээс бусад тохиолдолд хороо энэхүү Протоколын дагуу ирүүлсэн аливаа мэдээллийг оролцогч холбогдох улсад мэдээлийн нууцлалыг харгалзсан байдлаар хүргэнэ.

2. Мэдээллийг хүлээн авагч оролцогч улс уг асуудалтай холбоотой аливаа арга хэмжээ авсан бол тэр тухайгаа тайлбар буюу мэдэгдэл бичгээр гаргаж, зургаан сарын дотор Хороонд хүргүүлнэ.

7 дугаар зүйл

1. Хороо энэхүү Протоколын дагуу хүлээн авсан мэдээллийг авч хэлэлцэхдээ холбогдох талуудад ийм мэдээлэл илгээсэн байвал хувь этгээд буюу бүлэг этгээдээс, эсхүл тэдний нэрийн өмнөөс болон холбогдох оролцогч улсаас хороонд ирүүлсэн бүхий л мэдээллийг харгалзан үзнэ.

2. Энэхүү Протоколд заасан мэдээллийг Хороо хаалттай хуралдаанаар авч хэлэлцэнэ.

3. Хороо мэдээллийг судалсны дараа түүний талаархи саналаа зөвлөмжийн хамт холбогдох талуудад илгээнэ.

4. Оролцогч улс хорооны санал, зөвлөмжийг хэлэлцэж, түүнийг харгалзсаны үндсэн дээр авсан аливаа арга хэмжээний тухай мэдээллийг оролцуулан 6 сарын дотор хороонд хариуг бичгээр ирүүлнэ.

5. Оролцогч улсаас Хорооны санал, зөвлөмжийн хариуд авсан аливаа арга хэмжээний тухай нэмэлт мэдээллийг ирүүлэх, тухайлбал Хороо шаардлагатай гэж үзвэл Конвенцийн 18 дугаар зүйлийн дагуу ирүүлэх дараагийн тайланд тусгахыг оролцогч улсад мэдэгдэж болно.

8 дугаар зүйл

1. Конвенцид заасан эрхийг оролцогч улс ноцтойгоор удаа дараа зөрчиж байгаа тухай баталгаатай мэдээллийг Хороо хүлээн авсан бол мэдээллийг шалгахад хамтран оролцож, холбогдох мэдээллийн талаархи саналаа ирүүлэхийг оролцогч улсаас хүсч болно.

2. Оролцогч холбогдох улсаас ирүүлж болох аливаа санал, түүнчлэн Хороонд байгаа баталгаатай бусад мэдээллийг харгалзан Хороо хянан шалгах ажиллагаа явуулж, дүнг яаралтай илтгэх зорилгоор нэг буюу хэд хэдэн гишүүнээ томилж болно. Шаардлагатай гэж үзсэн бөгөөд оролцогч улс зөвшөөрсөн тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэрт очиж, хянан шалгах ажиллагаа явуулж болно.

3. Тэрхүү хянан шалгах ажиллагааны дүнг судлаж үзсэний дараа Хороо уг дүнг санал зөвлөмжийнхөө хамт холбогдох оролцогч улсад хүргүүлнэ.

4. Хорооноос илгээсэн дүн, санал, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор холбогдох оролцогч улс Хороонд хариу илгээнэ.

5. Хянан шалгах ажиллагааг нууцлалыг хадгалсан байдлаар явуулах бөгөөд энэ ажлын бүхий л үе шатад оролцогч улсын зүгээс хамтын ажиллагааг хангах бүхий л арга хэмжээ авна.

9 дүгээр зүйл

1. Энэхүү Протоколын 8 дугаар зүйлийн дагуу явуулсан хянан шалгах ажиллагаатай холбогдуулан авсан аливаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Конвенцийн 18 дугаар зүйлийн дагуу ирүүлэх тайландаа тусгахыг Хорооноос оролцогч холбогдох улсад мэдэгдэж болно.

2. Шаардлагатай бол 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан 6 сарын хугацаа дууссаны дараа хянан шалгах ажиллагаатай холбогдуулан авсан арга хэмжээний тухай мэдээлэхийг Хорооноос оролцогч холбогдох улсад мэдэгдэж болно.

10 дугаар зүйл

1. Оролцогч аливаа улс энэхүү Протоколд нэгдэн орохдоо 8, 9 дүгээр зүйлд заасан Хорооны бүрэн эрхийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу мэдэгдэл хийсэн оролцогч аливаа улс Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах замаар уг мэдэгдлээсээ хэдийд ч татгалзаж болно.

11 дүгээр зүйл

Энэхүү Протоколын дагуу хороонд мэдээлэл ирүүлсний улмаас тухайн улсын хуульд захирагдах этгээдтэй зүй бусаар харьцах буюу айлган сүрдүүлэхгүй байх үүднээс оролцогч улс шаардлагатай бүхий л арга хэмжээ авна.

12 дугаар зүйл

Энэхүү Протоколын дагуу хийсэн ажлын товч тайланг Хороо Конвенцийн 21 дүгээр зүйлийн дагуу ирүүлэх жил бүрийн тайландаа оруулна.

13 дугаар зүйл

Оролцогч улс бүр Конвенц болон энэхүү Протоколыг өргөнөөр сурталчилж, ил тод байлгахын хамт хорооны санал, зөвлөмжийн тухай, тухайлбал оролцогч тухайн улстай холбогдсон асуудлын тухай мэдээллийг хүртээлтэй болгоход тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээнэ.

14 дүгээр зүйл

Энэхүү Протоколоор хороонд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийн тулд мөрдөх журмыг хорооноос тогтооно.

15 дугаар зүйл

1. Конвенцид гарын үсэг зурсан, соёрхон батласан буюу нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар нэгдэн орсонд тооцно.

3. Конвенцийн соёрхон батласан буюу нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколыг соёрхон батална. Соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

4. Конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсон аливаа улс энэхүү Протоколд нэгдэн ороход нээлттэй байна.

16 дугаар зүйл

1. Нэгдэн орсон арав дахь батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаас хойш 3 сарын дараа энэхүү Протокол хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Протоколыг хүчин төгөлдөр болсны дараа түүнд нэгдэн орсон улс бүрийн хувьд өөрийн нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 3 сарын дараа энэхүү Протокол хүчин төгөлдөр болно.

17 дугаар зүйл

Энэхүү Протоколд тайлбар хийж үл болно.

18 дугаар зүйл

1. Энэхүү Протоколд оролцогч аливаа улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга санал болгосон нэмэлт өөрчлөлтийг Протоколд оролцогч улсуудад уламжилж, уг саналыг хэлэлцэж санал хураах зорилгоор оролцогч улсуудын бага хурал хуралдуулах эсэхээ түүнд буюу тус байгууллагад мэдэгдэхийг хүснэ. Хэрэв оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй хувь нь бага хурал хуралдуулахыг дэмжвэл Ерөнхий нарийн бичгийн дарга уг бага хурлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор хуралдуулна. Уг бага хуралд оролцсон хийгээд саналаа өгсөн оролцогч улсын олонхи нь зөвшөөрсөн аливаа нэмэлт өөрчлөлтийг батлуулахаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлнэ.

2. Нэмэлт өөрчлөлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей баталж, энэхүү Протоколд оролцогч улсуудын гуравны хоёр нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно.

3. Ийнхүү хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийг Протоколд оролцогч батласан улсууд нь заавал дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд харин оролцогч бусад улс энэхүү Протоколын заалт болон өмнө батласан аливаа заалтыг мөрдөнө.

19 дүгээр зүйл

1. Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж, энэхүү Протоколыг хэдийд ч цуцалж болно. Уг мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас хойш 6 сарын дараа Протокол тухайн улсын хувьд хүчингүй болно.

2. Протоколын цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнө 2 дугаар зүйлийн дагуу ирүүлсэн аливаа мэдээллийн хувьд энэхүү Протоколын заалтыг үргэлжлүүлэн мөрдөх буюу 8 дугаар зүйлийн дагуу эхэлсэн аливаа хянан шалгах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад болохгүй байна.

20 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга:

a) энэхүү Протоколд гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;

b) энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон өдөр, 18 дугаар зүйлийн дагуу түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай;

c) 19 дүгээр зүйлийн дагуу хийсэн аливаа цуцлалтын тухай бүх улсад мэдэгдэнэ.

21 дүгээр зүйл

1. Энэхүү Протоколыг англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын баталгаат хуулбарыг Конвенцийн 25 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧИЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛ

1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон