Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 246

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6.5, 10.1.3, 12.2, 29.2, 38.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ыг 1 дүгээр, “Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт шалгалт хийх журам”-ыг 2 дугаар, “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам”-ыг 3 дугаар, “Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам”-ыг 4 дүгээр, “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмуудын хэрэгжилтийг зохион байгуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, эрхлэх ажлынхаа хүрээний үйл ажиллагаанд уг журмуудыг мөрдөж ажиллахыг төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                          Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН

ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА                               Ж.МӨНХБАТ