A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УНДНЫ БОЛОН АХУЙН УСНЫ ХОНОГТ ШААРДАГДАХ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/333/А/245

Улаанбаатар хот

УНДНЫ БОЛОН АХУЙН УСНЫ ХОНОГТ ШААРДАГДАХ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээг нэгдүгээр, Ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баярт/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/-т тус тус даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3784 дүгээрт бүртгэв.