A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 83. БООЛЧЛОЛ, БООЛЫН ХУДАЛДАА БОЛОН БООЛЧЛОЛТОЙ АДИЛТГАХ ЁС, ЗАНШЛЫГ УСТГАХ ТУХАЙ НЭМЭЛТ КОНВЕНЦ

1956 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр

1957 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

энэхүү конвенцид оролцогч улс,

эрх чөлөө бол хүн бүрт төрөхөөс заяагдсан эрх мөн гэж үзэж,

Нэгдсэн Үндэстний улс түмэн дүрэмдээ хүн төрөлхтний үнэ цэнэ, нэр төрд итгэх итгэлийг бататгасныг дурдаж,

бүх улс, үндэстэн ард түмний хүрвэл зохих нийтлэг стандарт болгож Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарлан тунхагласан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд боолчлол буюу эрх мэдэлгүй байдалд хэн ч нэрвэгдэх ёсгүй бөгөөд боолчлол, боолын худалдааг бүх хэлбэрээр нь хориглоно гэж заасныг анхааралдаа авч,

боолын худалдааг устгахад чиглэсэн Женев хотноо 1926 оны 9 дүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан Боолчлолын тухай конвенциийг байгуулснаас хойш энэ зорилгод хүрэх явцад цаашдын дэвшил гарсныг хүлээн зөвшөөрч,

Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны конвенц болон албадан буюу заавал хөдөлмөрийн талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас авсан удаа дараагийн арга хэмжээг анхааралдаа авч,

гэвч боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншил дэлхийн бүх хэсэгт хараахан устаагүй байгааг харгалзан,

иймээс боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгахад үндэсний, түүнчлэн олон улсын хамтын чармайлтыг эрчимтэй болгоход чиглэсэн нэмэлт конвенц байгуулснаар хүчин төгөлдөр хэвээр байх 1926 оны конвенцийг бүрэн гүйцэд болгоно гэж шийдээд,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I ХЭСЭГ

Боолчлолтой адилтгах ёс, заншил

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцид оролцогч улс гүрэн бүр Женев хотноо 1926 оны 9 дүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан Боолчлолын тухай конвенцийн 1 дүгээр зүйлд заасан боолчлолын тухай тодорхойлолтод туссан эсэхийг нь харгалзалгүйгээр хараахан устаагүй байгаа дараахь ёс болон заншлыг бүрэн халах буюу устгахыг аль болох богино хугацаанд амжилттай гүйцэтгэхийн тулд бүхий л хэрэгжихүйц болон шаардлагатай хуулийн болон бусад арга хэмжээ авна:

(a) Өрөнд баригдаж боолчлогдсон, өөрөөр хэлбэл өртэй хүн өөрийнхөө, эсхүл өөрөөсөө хараат хүний үйлчилгээгээр өрөө төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн барьцааны байдал буюу нөхцөл, хэрэв тэрхүү үйлчилгээг зохих ёсоор үнэлсэн үнэлгээ нь уг өрийн төлөөсөнд тооцогдохгүй, эсхүл тэрхүү хөдөлмөрийн шинж чанар, үргэлжлэх хугацаа нь тодорхой бус бол;

(b) Хамжлага болох, өөрөөр хэлбэл, хууль, заншил, эсхүл гэрээний дагуу түрээслэгч өөр хүний эзэмшил газарт амьдарч шан харамжтай буюу түүнгүйгээр хөдөлмөр хийх болон тухайн хүнд тодорхой зарим үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн нөхцөл, байдал болон уг байдлыг өөрчилж чадахааргүй бол;

(c) Дараахь үйлдлийг зөвшөөрсөн аливаа ёс, заншил:

(i) эмэгтэй хүнийг мөнгө болон биет эд зүйлийн оронд төлөх болзолтойгоор өөрийнх нь зүгээс татгалзах эрхгүйгээр түүний эцэг, эх асран хамгаалагч, гэр бүл, эсхүл бусад хүн, эсхүл бүлэг хүмүүсээс эхнэр болгож өгөхийг амласан эсхүл өгсөн;

(ii) эмэгтэйн нөхөр, түүний гэр бүл, эсхүл овгийнхон нь тухайн эмэгтэйг өөр хүнд үнэтэй эд зүйлсийн оронд буюу бусад хэлбэрээр шилжүүлэн өгөх эрх эдэлдэг байх;

(iii) нөхрийг нь нас барахад бэлбэсэн эхнэрийг бусдад өвлүүлэн өгөх.

(d) 18 нас хүрээгүй болон бага насны хүүхдүүдийг ашиглах буюу тэдний хөдөлмөрийг мөлжих зорилгоор эцэг эхийнх нь аль нэг, эсхүл хоёул, эсхүл асран хамгаалагч нь тэднийг шан харамжтай буюу түүнгүйгээр бусдад өгдөг аливаа ёс буюу заншил.

2 дугаар зүйл

Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн “c”дэд хэсэгт дурдсан ёс, заншлыг эцэс болгохын тулд түүнд оролцогч улсууд шаардлагатай бол гэрлэх насны зохистой доод хэмжээг тогтоох, иргэний болон албан тушаалтан болон шашны төлөөлөгчид гэрлэгчдээс хүслээ чөлөөтэй илэрхийлдэг болон хоёр талын аль аль нь зөвшөөрсний үндсэн дээр гэрлэдэг нөхцлийг хангасан журам тогтоох, түүнчлэн гэрлэлтийг бүртгэдэг байхыг хөхиүлэн дэмжих үүргийг хүлээнэ.

II ХЭСЭГ

Боолын худалдаа

3 дугаар зүйл

1.Боолыг нэг улсаас нөгөө улсад тээврийн аль нэг хэрэгслээр тээвэрлэсэн буюу тээвэрлэхийг завдсан, эсхүл түүнд оролцсон үйлдлийг энэхүү конвенцид оролцогч улсууд хуулиар гэмт хэрэг гэж тооцон ийм гэмт хэрэг үйлдэгчдид маш хүнд ял оногдуулна.

2. (а) Энэхүү конвенцид оролцогч улсууд түүний төрийн далбааг хэрэглэх зөвшөөрөл бүхий хөлөг онгоц болон агаарын хөлгөөр боол тээвэрлэх, улсынхаа төрийн далбааг тийм зорилгод ашиглахаас урьдчилан сэргийлэх, ийм хэрэгт гэм буруутай этгээдийг шийтгэх талаар үр нөлөөтэй арга хэмжээ авна.

(b) Энэхүү конвенцид оролцогч улсууд боол тээвэрлэхэд боомт, нисэх буудал, далайн эргээ ашиглуулахгүй байх явдлыг хангах үр нөлөөтэй бүхий л арга хэмжээ авна.

3. Энэхүү конвенцид оролцогч улсууд боолын худалдааны эсрэг тэмцэх талаар авсан арга хэмжээг хэрэгжихүйцээр уялдуулан зохицуулах зорилгоор мэдээлэл солилцож байх, боолын худалдаа хийсэн тохиолдол бүрийн тухай болон тийм гэмт хэрэг үйлдэхийг завдсан оролдлого бүрийн тухай мэдэж байгаа болгоноо харилцан мэдээлж байна.

4 дүгээр зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсын хөлөг онгоцон дээр орогносон боол ipso facto эрх чөлөөтэй болно.

III ХЭСЭГ

Боолчлол болон боолчлолтой адилтгах ёс, заншил

5 дугаар зүйл

Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд дурдсан боолчлол болон түүнтэй адилтгах ёс, заншлыг бүрэн халж устгаагүй улсад боол буюу эрх мэдэлгүй байдалд байгаа хүн мөн гэдгийг нь тэмдэглэх, эсхүл цээрлүүлэх буюу өөр ямар нэгэн зорилгоор тэднийг зэрэмдэглэх, тамгалах үйлдэл түүнчлэн үүнийг үйлдэхэд оролцсоныг энэхүү конвенцид оролцогч улсын хуулиар эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж ийм хэрэг үйлдэгчдийг шийтгэнэ.

6 дугаар зүйл

1. Хүнийг боол болгох, бусдад өөрийг нь буюу түүнээс хараат хүнийг нь боол болгохыг албадах буюу ийм үйлдэл хийхийг завдах буюу түүнд оролцох, мөн тэдгээр үйлдлийн аль нэгийг үйлдэхээр үгсэн тохиролцоход оролцсоныг энэхүү конвенцид оролцогч улсын хуулиар эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, ийм хэрэг үйлдэгчдийг шийтгэнэ.

2. Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн удиртгалын хэсгийн заалтыг мөрдлөг болгон өөрийг нь буюу түүнээс хараат хүнийг 1 дүгээр зүйлд дурдсан ёс, заншлын үр дүнд бий болсон эрх мэдэлгүй байдалд татан оруулахаар аливаа этгээдийг ятгах үйлдэл болон ийм үйлдэл хийх гэсэн оролдлого, түүнд хамтран оролцсон зэрэг тохиолдолд энэ зүйлийн 1 дэх заалтыг мөн хэрэглэнэ.

IV ХЭСЭГ

Тодорхойлолт

7 дугаар зүйл

Энэхүү конвенцийн зорилгод:

(а) Боолчлолын тухай 1926 оны конвенцид тодорхойлсны нэгэн адилаар өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрх мэдлийг хүнээр хэрэгжүүлсэн байдал буюу нөхцлийг “боолчлол”, мөн ийм байдал буюу нөхцөлд байгаа хүнийг “боол” гэж тус тус ойлгоно.

(b) Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд дурдсан ёс, заншлын үр дүнд бий болсон байдал буюу нөхцөлд байгаа хүнийг “эрх мэдэлгүй байдалд байгаа хүн” гэнэ.

(c) “Боолын худалдаа” гэдэг ойлголтод хүнийг боол болгох зорилгоор олзлох, олж авах буюу эрхэндээ оруулах бүх үйлдэл; боолыг худалдах буюу солих зорилгоор түүнийг олж авахтай холбогдсон бүх үйлдэл; худалдах буюу солих зорилгоор олж авсан боолыг худалдах буюу солих замаар эрхэндээ оруулах бүх үйлдэл, бүхэлдээ боолыг тээвэрлэх, эсхүл худалдах бүх үйлдэл хамаарна.

V ХЭСЭГ

Энэхүү конвенцид оролцогч улсуудын хоорондын

хамтын ажиллагаа, мэдээлэл

8 дугаар зүйл

1. Дээр дурдсан заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү конвенцид оролцогч улсууд хоорондоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллах үүргийг хүлээнэ.

2. Конвенцид оролцогчид энэхүү конвенцийн заалтыг биелүүлэхийн тулд батлан гаргаж хэрэгжүүлсэн бүх хууль тогтоомж, засаг захиргааны захирамжийн хуулбарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх үүрэг хүлээнэ.

3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлийн 1-д заасан ёсоор ирүүлсэн мэдээллийг энэхүү конвенцид оролцогч бусад улсад болон Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хүргүүлэх бөгөөд тэр нь энэхүү конвенцийн үндсэн зүйл болж байгаа боолчлол, боолын худалдаа буюу боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах талаар Зөвлөлөөс цаашид боловсруулах зөвлөмжийг хэлэлцэх асуудлын талаархи баримт бичгийн нэг хэсэг байна.

VI ХЭСЭГ

Төгсгөлийн заалт

9 дүгээр зүйл

Энэхүү конвенцид тайлбар хийж болохгүй.

10 дугаар зүйл

Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар түүнд оролцогч улсуудын хооронд үүссэн бөгөөд хэлэлцээний замаар шийдвэрлээгүй маргааныг зохицуулах өөр аргагүйд хүрвэл маргаанд оролцогчдын аль нэгний хүсэлтээр уг маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлнэ.

11 дүгээр зүйл

1. Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн аль нэг байгууллагын гишүүн улсын хувьд гарын үсэг зурахад 1957 оны 7 дугаар сарын 1 хүртэл нээлттэй байна. Гарын үсэг зурсан улсууд энэхүү конвенцийг соёрхон батлах бөгөөд батламж жуух бичгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулж, тэрбээр энэ тухай конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон улс бүрт мэдэгдэнэ.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн аль нэг байгууллагын гишүүн улс буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас нэгдэн орох тухай урилга хүлээн авсан өөр аль ч улс 1957 оны 7 дугаар сарын 1-ээс хойш энэхүү конвенцид нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай албан ёсны баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрбээр энэ тухай конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон улс бүрт мэдэгдэнэ.

12 дугаар зүйл

1. Оролцогч улсын олон улсын харилцаанд хариуцлага хүлээдэг өөртөө засан тохиноогүй, асрамжинд байгаа колонийн болон эзэн улсын бүрэлдэхүүнд ордоггүй бүх нутаг дэвсгэрт энэхүү конвенцийг хэрэглэнэ. Тухайн улс энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орох үедээ энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орсноор түүнийг ipso facto хэрэглэх болсон эзэн улсын бүрэлдэхүүнд ордоггүй аливаа нутаг дэвсгэр, эсхүл тэдгээр нутаг дэвсгэрийн аль нэгнийх нь талаар зарлан мэдэгдэнэ.

2. Конвенцид оролцогч улс буюу эзэн улсын бүрэлдэхүүнд ордоггүй нутаг дэвсгэрийн үндэсний хууль тогтоомж буюу дадал ёсоор тухайн нутаг дэвсгэрийн зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай бол тухайн улс энэхүү конвенцид гарын үсэг зурсан өдрөөс эхлэн арван хоёр сарын дотор эзэн улсын бүрэлдэхүүн ордоггүй нутаг дэвсгэрийн зөвшөөрлийг заавал авсан байхыг хангахын тулд хүчин чармайлт гаргах бөгөөд зөвшөөрөл авмагцаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Мэдэгдэлд дурдсан нутаг дэвсгэр буюу нутаг дэвсгэрүүдийн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс энэхүү конвенцийг хэрэглэнэ.

3. Өмнөх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаа дуусмагц конвенцид оролцогч холбогдох улсууд олон улсын харилцаанд хариуцлага хүлээдэг, эзэн улсын бүрэлдэхүүнд ордоггүй болон энэхүү конвенцийг хэрэглэх тухай зөвшөөрлөө өгөөгүй нутаг дэвсгэрүүдтэй хийсэн зөвлөлдөөний үр дүнгийн тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.

13 дугаар зүйл

1. Хоёр улс оролцогч болмогц энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

2. Хожим нь энэхүү конвенц улс буюу нутаг дэвсгэр тус бүрийн хувьд тэдгээрийн батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулсан буюу тухайн нутаг дэвсгэрт энэхүү конвенцийг хэрэглэх тухай мэдэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

14 дүгээр зүйл

1. Энэхүү конвенцийг хэрэглэх нь дэс дараалсан гурван жилийн хугацаанд хуваагдах бөгөөд түүний эхнийх нь 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү конвенцийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлнэ.

2. Энэхүү конвенцид оролцогч аль ч улс тухайн гурван жилийн хугацааг дуусахаас зургаан сарын өмнө Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга тухайн мэдэгдэл болон болон түүнийг хүлээн авсан өдрийн тухай конвенцид оролцогч бусад улсад мэдэгдэнэ.

3. Цуцлалт нь тухайн гурван жилийн хугацаа дуусмагц хүчин төгөлдөр болно.

4. 12 дугаар зүйлийн дагуу эзэн улсын бүрэлдэхүүнд ордоггүй энэхүү конвенцид оролцогч улсын нутаг дэвсгэрт энэхүү конвенцийг хэрэглэх болсон үед тухайн улс холбогдох нутаг дэвсгэрийн зөвшөөрлийг авсны дараа тэр нутаг дэвсгэрийн хувьд энэхүү конвенцийг цуцлах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад аль ч үед мэдэгдэж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болох бөгөөд тэрбээр мэдэгдэл болон түүнийг хүлээн авсан өдрийн тухай конвенцид оролцогч бусад бүх улсад мэдээлнэ.

15 дугаар зүйл

Англи, испани, хятад, орос, франц хэлээр үйлдсэн эх бичвэр нь адил хүчинтэй энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын архивт хадгалуулна. Энэхүү конвенцид оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн бусад байгууллагын гишүүн бүх улсад хүргүүлэх энэхүү конвенцийн баталгаат хуулбарыг Ерөнхий нарийн бичгийн дарга бэлтгэнэ.

Дээр дурдсаныг нотолж засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид тэдний гарын үсгийн эсрэг талд заасан өдөр гарын үсэг зурав.

Энэхүү конвенцийг Женев дэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын салбарт 1956 оны 9 дүгээр сарын 7-нд үйлдэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
83. БООЛЧЛОЛ, БООЛЫН ХУДАЛДАА БОЛОН БООЛЧЛОЛТОЙ АДИЛТГАХ ЁС, ЗАНШЛЫГ УСТГАХ ТУХАЙ НЭМЭЛТ КОНВЕНЦ
1956 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр баталж,