A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-50/378/565

ЖУРАМ, АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам”-ыг 1 дүгээр, “Химийн хорт болон аюултай бодисынэрсдлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг холбогдох газарт хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга/Д.Энхбат/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай“ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

 

  

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН  САЙД
 

 

 

С.ОЮУН

 ЭРҮҮЛ МЭНДИЙН
САЙД

 

 

 

 

            Н.УДВАЛ

     ОНЦГОЙ БАЙДЛЫН  

     ЕРӨНХИЙ ГАЗРЫН

     ДАРГА

 

 

 

    Т.ДУЛАМДОРЖ