A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хилийн боомтын асуудлаар харилцан ажиллах журам/

2000 оны 12 дугаар сарын 21 - ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 149/114/343

1. "Хилийн боомтын асуудлаар харилцан ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох газруудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд :

Ажлын хэсгийн ахлагч : -ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Гишүүд : -ХЦУГ-ын дэд дарга бөгөөд ХЦ-ийн Штабын дарга
-Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
-Гаалийн ерөнхий газрын дэд дарга
–ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга
-ХЗДХЯ-ны БХЗГ-ын Хилийн цэргийг удирдах газар хариуцсан мэргэжилтэн
3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн цэргийг удирдах газрын дарга хошууч генерал П.Сүндэв, Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Ч.Амарболд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга хошууч генерал Д.Чимид-Юндэн нарт тус тус үүрэг болгосугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ Ч.УЛААН Ж.ЭНХНАСАН