Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Нэг бүрийн тусгай хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн маягт/

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦАГДААГИЙН ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Нэг бүрийн тусгай хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн маягт/

2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 272/326/344

Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан ТУШААХ НЬ:
1. Нэг бүрийн тусгай хэрэгсэл / төрөл бүрийн гав, хүлэг, резинэн ба цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резинэн ба хуванцар сумтай буу/ хамгаалах тусгай хэрэгслийг Цагдаагийн Ерөнхий Газрын зөвшөөрлийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлж байсугай.
2. Нэг бүрийн тусгай хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн маягтыг хавсралтаар баталсугай.
3. Энэ тушаалыг 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
             ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН                   ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
                               ДАРГА                                                      ДАРГА
                              Ж.ЭНХНАСАН                                     Ч.АМАРБОЛД
                                                    ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН


                                                              ДАРГА Х.БААТАР


                            2003 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2128 дугаарт бүртгэсэн.