A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/153

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Тахарын албаны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дугээр зүйл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4, 7.1.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2014 оны А/204 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Биечилсэн хамгаалалтын журам”-ын зарим хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/3.1 дэх хэсгийг “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан зохих шийдвэр гаргана.”.

2.Хууль зүйн сайдын 2014 оны А/204 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Биечилсэн хамгаалалтын журам”-ын зарим хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/3.2 дахь хэсгийн “үндэслэнэ” гэснийг “харгалзана”;

2/4.1 дэх хэсгийн “шийдвэр гармагц” гэснийг “шийдвэрийг хүлээн авмагц”;

3/4.2 дахь хэсгийн “төлөвлөгөөтөй” гэснийг “төлөвлөгөө гаргаж”;

3.Хууль зүйн сайдын 2014 оны А/204 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Биечилсэн хамгаалалтын журам”-ын 1.2 дахь хэсгийн “Тахарын албаны тухай”, 1.3 дахь хэсгийн “Тахарын алба” гэснийг тус тус хассугай.

4.Хууль зүйн сайдын 2014 оны А/112 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/1.1 дэх хэсгийн “Тахарын” гэснийг “Цагдаагийн”;

2/3.1 дэх хэсгийн “Тахарын албаны” гэснийг “Эрх бүхий байгууллагын”;

3/3.2 дахь хэсгийн “Тахарын албаны нутаг дэвсгэр хариуцсан нэгж” гэснийг “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан”.

5.Хууль зүйн сайдын 2014 оны А/114 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-д дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалтыг нэмсүгэй.

1/3 дугаар зүйлд “3.8.Хамгаалах байранд шашин, улс төрийн үзэл номлолыг сурталчлах, албадан тулгах болон ашгийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, “3.9.Хамгаалах байрны ажилтныг тухайн ажлын байр /албан тушаал/-д томилогдсон даруйд ажил, үүргээ гүйцэтгэх хугацаанд болон тухайн ажлаас чөлөөлөгдсөн буюу өөрчлөгдсөн /халагдсан/-ий дараа хамгаалах байрны байршил, гэрч хохирогчийн талаарх мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх тухай баталгаа гаргуулан авна.”;

2/4 дүгээр зүйлд гарчгийн “өндөр” гэсний дараа “болон дунд”;

3/4.1, 4.2, 4.4, 4.5 дахь хэсгийн “тусгай” гэсний өмнө “Хамгаалах болон”;

4/“Бусад” гэсэн агуулгатай 6 дугаар зүйл;

5/ 6 дугаар зүйлд “6.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.”.

6.Хууль зүйн сайдын 2014 оны А/114 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/“Гурав” гэснийг “Хоёр”;

2/”3.1, 3.2, 3.1.1, 3.1.2, 3.1.3” гэснийг  “2.1, 2.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3”;

3/“Дөрөв” гэснийг “Гурав”;

4/“4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6, 4.7” гэснийг “3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7”;

5/4.1 дэх хэсгийн “байгууллагын” гэснийг “байгууллага”;

6/4.5 дахь хэсгийн “Тахарын албанд” гэснийг “Цагдаагийн албаны гэрч, хохирогчийг хамгаалах нэгжид”;

7/“Зургаа” гэснийг “Дөрөв”;

8/“6.1” гэснийг “4.1”;

9/“Долоо” гэснийг “Тав”;

10/“7.1, 7.2, 7.3” гэснийг “5.1, 5.2, 5.3";

11/7.1 дүгээр зүйлийн “Тахарын албаны” гэснийг “Цагдаагийн албаны гэрч, хохирогчийг хамгаалах нэгжийн дэргэдэх”;

12/7.3 дахь хэсгийн “Тахарын” гэснийг “Цагдаагийн”.

7.Хууль зүйн сайдын 2014 оны А/114 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-ын 2, 5, 8 дугаар зүйлийг хүчингүй болгосугай.

8.Хууль зүйн сайдын 2014 оны А/113 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам”-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

1/1.1 дэх хэсгийн “тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгсэл” гэснийг “нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник хэрэгсэл”;

2/2.1 дэх хэсгийн “техник хэрэгсэлээр” гэснийг “хэрэгсэл, техникээр”;

3/2.2 дахь хэсгийн “2.1.3-д” гэснийг “2.1.1-д”;

4/3.7 дахь хэсгийн “төлөх үүрэг хүлээнэ” гэснийг “төлнө”;

5/3.11 дүгээр зүйлийн “Хамгаалалтад авсан тухайгаа” гэснийг “Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай мөрдөгч”.

             9.Хууль зүйн сайдын 2014 оны А/113 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам”-ын зарим хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/Журмын гарчгийг “Гэрч, хохирогчийг хамгаалахад нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник хэрэгслээр хангах, хэрэглэх журам”;

2/Хоёрдугаар бүлгийн гарчгийг “Тусгай хэрэгсэл техникийн жагсаалт”;

3/3.10 дахь хэсгийг “Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлэл үүсэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7.1.2 - 7.1.9-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний аль тохирохыг сонгож нэн даруй хэрэгжүүлнэ.”;

4/3.12 дахь хэсгийг “Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэр болон энэ журмын 3.9-д заасан шийдвэр гарах хүртэл хугацаанд үргэлжилнэ.”.

10.Хууль зүйн сайдын 2014 оны А/113 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам”-д дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй.

1/2.1 дэх хэсэгт “2.1.3. Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл”;

2/3.1 дэх хэсэгт “авах” гэсний дараа “тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч /цаашид “мөрдөгч” гэх/”.

11.Хууль зүйн сайдын 2014 оны А/113 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам”- ын 1.2 дахь хэсгийн “Тахарын алба” гэснийг хассугай.

12.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.

                                           

 

                                  САЙД                                      С.БЯМБАЦОГТ