Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/292

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.”Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус даалгасугай.

3.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                      САЙД                                        Ц.НЯМДОРЖ