Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /өвс, тэжээл/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 335

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өвс, тэжээлийн жагсаалтыг хавсралтаар ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                               Б.БАТЗОРИГ