A

A

A

Бүлэг: 1979
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ / Концессын зүйлийн зардал, ашгийн тооцоо хийх түр аргачлал/

2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 153

Монгол Улсын Концесын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1.“Концессын зүйлийн зардал, ашгийн тооцоо хийх түр аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ түр аргачлалыг концессын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн зардал, ашгийн тооцоог гаргахад нэг мөр мөрдүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газар /Х.Хэрлэн/-т үүрэг болгосугай.


ДАРГА Д.СУГАР




ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Л.ГАНБАТ


Улсын бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3125 дугаарт бүртгэсэн