A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 12 сарын 1-ний өдөр

Дугаар 06/05

Сайншанд

"СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хяналт тавин ажиллаж, хэрэгжилтийн явцын тайланг хагас, бүтэн жилээр гарган, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/, Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/ нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ТҮМЭНБАЯР

ДОРНОГОВЬ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 13/02

Сайншанд сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлччлэх тусгай зөвшөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай" 06/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг ахлагч (И.Батсүрэн), аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Батсугир) нарт тус тус даалгасугай.

ДАРГА Б.ГАНЗОРИГ