A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А-163

Улаанбаатар хот

2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2018 онд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын дагуу зохион байгуулахыг ХҮБХЗГ-ын дарга, ажлын хэсэг /Т.Гантогтох/-т даалгасугай.

3. Тушаалыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТЗОРИГ

/ХХААХҮС-ын 2018 оны А-97 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр

Дугаар А/331

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох, журамд өөрчлөлт оруулах тухай

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1.Захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны "Монгол Улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/519 дүгээр тушаал, 2017 оны "2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-163 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээний тухай" А-20 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 оны 12 сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-447 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/76 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээний тухай" А-342 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухай" А-387 дугаар тушаал, 2022 оны "Монгол Улсын 2020 онд импортлох үрийн улаанбуудайн тоо хэмжээг тогтоох тухай" А/113 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-456 дугаар тушаалын 1 дэх заалт, тушаалын хавсралтаар баталсан журмын гарчигаас "импортын зөвшөөрөл олгох" гэснийг хасч, журмын 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН