Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР /УҮГ/-Т төмөрлөгийн зүйл нийлүүлэх журам/

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны 2012 оны 04 сарын19-ны өдрийн 196 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР /УҮГ/-Т төмөрлөгийн зүйл нийлүүлэх журам/

2001 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 256

Төрийн өмчийн хорооны 2001 оны 3 сарын 15-ны өдрийн 34 дүгээр хурлын тэмдэглэлийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн акталж,данснаас хасаж байгаа автомашин,техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хаягдал төмөрлөгийг "Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр" /УҮГ/-Т шилжүүлж байх журмыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх баригч нарт даалгасугай.


                                                                               ДАРГА                          Л.ПҮРЭВДОРЖ




                                                  ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                        Г.ЦЭНДСУГАР 


                          2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2043 дугаарт бүртгэсэн