Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн мэдлийн ногдол хувийг худалдах тухай журам/

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны даргын  2011 оны 11 сарын 10-ны өдрийн 511 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон .

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн мэдлийн ногдол хувийг худалдах тухай журам/

1998 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 285

Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. “Төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн мэдлийн ногдол хувийг худалдах тухай журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг мөрдөн ажиллаж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Өмч хувьчлалын газар /Ц.САЙНБАЯР/-т даалгасугай.


                                                              ХОРООНЫ ДАРГА                                 З.ЭНХБОЛД




                                            ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА                               Б.ШИНЭБААТАР


                                     1998 оны 6 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 1208 дугаарт бүртгэсэн