A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/212

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдсүгэй.

3. Журмын хэрэгжилтийг нэгдсэн арга зүй, зохион байгуулалтаар хангаж, шаардагдах төсвийг тэмцээн болох тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Амартөгс/-т даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д даалгасугай.

САЙД С.ЧИНЗОРИГ