A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/503

Улаанбаатар хот

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 237 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ