A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны 2012 оны 04 сарын 19-ны өдрийн 196 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлгэн өгөх журам/

1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 562

Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. "Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлгэн өгөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Монгол Улсын Засгийн газраас "Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлгэн өгөх журам"-ыг баталж гаргах хүртэл энэхүү журмыг түр мөрдсүгэй.

3. Хувьчлагдаж буй аж ахуйн нэгжүүдэд энэхүү журмыг мөрдөн хэрэгжүүлж ажиллахыг Нийслэл, аймгийн засаг дарга, хувьчлагдах төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийн эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нарт даалгасугай.

4. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмч хувьчлалын газар /Ц.Сайнбаяр/, Төрийн өмчийн агентлаг /Б.Зоригт/ нарт тус тус даалгасугай.

ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАР

2003 оны 03 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 2053 дугаарт бүртгэсэн.