A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2018 оны 218 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2018 оны 218 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 194

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1."Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм"- ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Дүрмийг холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Төрийн нарийн дарга/С.Магнайсүрэн/-д даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.