A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны даргын 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 511 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам, Хувьчлагдах үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг/

1998 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 886

Дугаар 886

Монгол улсын Засгийн газрын 1998 оны 146 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. “Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам”-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, “Хувьчлагдах үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг”-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. “Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам”-ын дагуу үнэлж Төрийн өмчийн хорооны хуралдаанд энэ оны 1 дүгээр улиралд багтаан оруулж шийдвэрлүүлэхийг Жижиг аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн хувьчлалын газар /Ц.Сайнбаяр/-т даалгасугай.

ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ШИНЭБААТАР

2003 оны 05 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2052 дугаарт бүртгэсэн.