A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 365

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН БАГИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1.1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25/19 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан "UNAMID" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний "Цэргийн хээрийн II шатны эмнэлэг"-ийн цэргийн багийг эгүүлэн татсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД