Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Нийгмийн салбарын байгууллагыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг с

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Нийгмийн салбарын байгууллагыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын нийтлэг журам /

2003 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 303

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл", Засгийн газрын 2001 оны 84 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, ХЗДХЯ, СЭЗЯ, ЭМЯ, НХХЯ, БСШУЯ- ны саналыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. "Нийгмийн салбарын байгууллагыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын нийтлэг журам"-ыг нэгдүгээр, "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү нийтлэг журам, гэрээний үлгэрчилсэн загварыг нийгмийн салбарын байгууллагыг хувьчлахад мөрдөж ажиллахыг Өмч хувьчлалын газар /Б.ЦЭЦЭГ-ОЧИР/-Т үүрэг болгосугай.


                                                                                                      ДАРГА                            Л.ПҮРЭВДОРЖ 


                                                                                           Тамгын газран дарга             Г.ЦЭНДСҮРЭН 
                                                              2003 оны 5 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлийн 2059 дугаарт бүртгэсэн