Хэвлэх DOC Татаж авах
Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт.

 

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр                                                                         Дугаар А/78                                                                                                     Ховд

                                                                                                                    

Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж”, Архидан  согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Аймгийн Засаг даргын “Цагийн хязгаар тогтоох тухай” 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын хүснэгтэнд дараах байдлаар өөрчлөлт оруулсугай.

д/д

  •  

Цагийн хуваарь

/аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх цагаар/

  1.  

Сар бүрийн 01, 15-ны өдрүүдэд

Архи согтууруулах ундааг худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байх

  1.  

Бусад хугацаанд

Өглөөний 09 цагаас үдшийн 24 цаг хүртэл

  1.  

Жилийн бүх хугацаанд

Шөнийн цагаар, дээрх  хугацаанаас  бусад хугацаанд  архи,  согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

 

2.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдөн ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

3.Тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарын мөрдөлтөнд байнгын хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Д.Мөнхболд/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Д.ГАЛСАНДОНДОГ